Улаанбаатар18:34-8°CҮүлэрхэгUSD/MNT 3,450
Бээжин18:3411°CБага зэргийн үүлтэйUSD/CNY 7.2
Дубай14:3428°CЦэлмэгUSD/AED 3.67
Москва13:34-3°CБүрхэгUSD/RUB 91.4
Улаанбаатар18:34-8°CҮүлэрхэгUSD/MNT 3,450
Бээжин18:3411°CБага зэргийн үүлтэйUSD/CNY 7.2
Дубай14:3428°CЦэлмэгUSD/AED 3.67
Москва13:34-3°CБүрхэгUSD/RUB 91.4
Хэл

Tourist Visa

Жуулчны визийн ерөнхий зөвлөмж

Визийн бодит нөхцөл улс бүрээр өөр байдаг тул энэ хэсэг нь аялал төлөвлөлтөд хэрэгтэй үндсэн шалгах зүйлсийг нэг дор эмхэлж өгнө.

Паспорт, урилга, нислэг, буудал, даатгал, мэдүүлэх хугацаа зэрэг шаардлагыг тухайн улсын Элчин сайдын яам, консулын газар, албан ёсны визийн сайтаас давхар шалгана уу.

Визийн шалгах жагсаалт

Элчин сайдын яам, консулын газар, e-visa portal-аа давхар шалгаарай.

Визийн шалгах жагсаалт

Паспорт

Буцах өдрөөс хойш дор хаяж 6 сарын хүчинтэй эсэхээ эхэлж шалгана.

  • Паспортын хүчинтэй хугацаа болон хоосон хуудасны шаардлага улсаас шалтгаалан өөр байдаг.
  • Хугацаа дөхсөн бол виз мэдүүлэхээс өмнө шинэчилбэл эрсдэл багасна.

Визийн шалгах жагсаалт

Маягт ба зураг

Визийн маягт, зураг, хуулбаруудыг ижил форматтай бэлдэнэ.

  • Зургийн хэмжээ, арын өнгө, файл эсвэл цаасан хувилбарын шаардлага өөр өөр байж болно.
  • Паспортын хуулбар, иргэний үнэмлэх, өмнөх визийн хуулбар зэргийг нэг дор бүрдүүлнэ.

Визийн шалгах жагсаалт

Урилга ба баталгаа

Очих газрын баталгаа, itinerary, hotel booking, нислэгийн reservation-аа уялдуулна.

  • Захиалгат аялал бол манай багаас itinerary болон support letter-аа урьдчилж авна.
  • Хил дээр асууж магадгүй тул itinerary, booking reference-үүдээ хэвлэж эсвэл PDF-ээр хадгална.

Визийн шалгах жагсаалт

Мэдүүлэх хугацаа

Аяллын өдрөөс хангалттай өмнө мэдүүлэх нь хамгийн чухал.

  • Peak season, баярын үе, олон улсын үзэсгэлэн, амралтын өдрүүдэд визийн хугацаа уртсаж болдог.
  • Бид аяллын огноотой уялдуулж ямар бичиг баримтыг хэдийд бэлдэх дарааллыг гаргаж өгнө.

Визийн шалгах жагсаалт

Санхүү ба даатгал

Банкны тодорхойлолт, ажлын тодорхойлолт, travel insurance шаардлагатай эсэхээ шалгана.

  • Зарим улс дансны үлдэгдэл, цалингийн орлого, sponsorship letter шаардаж болдог.
  • Аяллын даатгалын хамрах хүрээ нь эмчилгээ, осол, саатал зэрэг нөхцөлийг багтаасан эсэхийг шалгана.

Визийн шалгах жагсаалт

Албан ёсны эх сурвалж

Сүүлийн шийдвэрийг тухайн улсын Элчин сайдын яам болон албан ёсны сайтаас авна.

  • Визгүй, e-visa, airport visa, interview requirement зэрэг нөхцөл богино хугацаанд өөрчлөгдөж болно.
  • Манай баг зөвлөмж өгнө, харин эцсийн шаардлага нь тухайн улсын албан ёсны эх сурвалж байна.

Албан ёсны эх сурвалж

Визийн зөвлөгөөг аяллын маршрутаа дагаад хамт цэгцлээрэй

Аяллын төрөл, огноо, захиалгын баталгаатай уялдуулж ямар бичиг баримтыг эхэлж бэлдэхээ манай багтай хамт төлөвлөвөл илүү ойлгомжтой, алдаа багатай болдог.